Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ИТХ

Нутгийн удирдлагын байгууллага Нутгийн удирдлагын байгууллага

Нарийнтээл сумын ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

2022-04-09

Нарийнтээл сумын ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа. 

Уг хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

  • Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах
  • Сумын Сонгуулийн хороо байгуулах, ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтоох
  • Нарийнтээл сумын "Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр 2022-2025он" батлах тухай
  • Улсын тусгай хамгаалалтад дурсгалт газрын ангиллаар газар нэмж авах тухай
  • Газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ тогтоох тухай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/06 тогтоолыг хүчингүй болгох тухай
  • Шарга, Цагаан-Овоо багийн ИТХ-ын Төлөөлөгчид тойрогтоо хэрхэн ажилласан талаар тайлан